Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

ИТХ-ын үйл ажиллагаа


нийт 74

Улиастай сумын ИТХ-ын ээлжит 15-р хуралдаан амжилттай болж өндөрлөлөө.

2024-02-23 40
Улиастай сумын ИТХ-ын ээлжит 15-р хуралдаан 2024 оны 01 сарын 23-ны өдөр 67.7 хувийн ирцтэй хуралдлаа. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. 1. Сонгуулийн хэсэг байгуулах тухай 2. Зурагт самбарын байршил тогтоох 3. ИТХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 4. Журам хүчингүй болгох тухай 5. Улиастай сумын 2024 оны хөгжлийн төлөвлөгөө танилцуулах 6. Үндсэн хөрөнгө актлах санал дэмжих тухай (ЕБ-ын 1-р сургууль, 3-р сургууль) 7. Үндсэн хөрөнгө актлах тухай (ЕБ-ын 1-р сургууль, 3-р сургууль, 4-р сургууль) Хуралдаанаар хэлэлцүүлсэн асуудал бүрийг төлөөлөгчид бүтээлч санал санаачлаг өрнүүлэн хэлэлцэж, хурлаас “Сонгуулийн хэсэг байгуулах тухай”, “Зурагт самбарын байршил тогтоох тухай”, “ИТХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай”, “Журам хүчингүй болгох тухай (ИХТ-ын Тэргүүлэгчдийн болон ИТХ-аас баталсан журмууд)”,“Үндсэн хөрөнгө актлах санал дэмжих тухай”,”Үндсэн хөрөнгө актлах тухай” зэрэг тогтоолуудыг гаргаж, хэлэлцсэн асуудлуудын дагуу холбогдох үүрэг чиглэлийг сумын Засаг дарга, түүний Тамгын газар, ИТХ-ын нарийн бичгийн дарга нарт, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын Зөвлөлд үүрэг болгон шийдвэрлэж хуралдаан амжилттай болж өндөрлөлөө.

Сумын ИТХ-ын ээлжит 13-р хуралдаан болов.

2023-09-29 151
Улиастай сумын ИТХ-ын ээлжит 13-р хуралдаан 2023 оны 09 сарын 28-ны өдөр 74.1 хувийн ирцтэй хуралдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%