Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Улиастай сумын 2023 оны төсвийг тодотгон баталлаа

2023-07-05

Улиастай сумын ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан 2023 оны 07дугаар сарын 05-ны өдөр зохион байуулагдлаа. Хуралдаанаар:

           1. ОНХС, ОНТ, МТТАТ-аар хийх ажлын хэрэгжилтийн явц, явцын хяналтын талаарх мэдээлэл сонсох

            2.Татварын орлогын төвлөрөлтийн явцтай танилцах тухай

            3. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлттэй танилцах(хагас жилийн байдлаар)

            4. Улиастай сумын 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай

            5. Улиастай сумын тэг гортиг тогтоох тухай 

            6. Төсөвт тодотгол оруулах тухай

            7. Хөрөнгө актлах тухай(Сумын ИТХ, ЗДТГ, 4-р сургууль)

            8. Хөрөнгө актлах санал дэмжих тухай(Улиастай ИТХ)  гэсэн асуудлуудыг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргалаа.

Улиастай сумын татварын орлогын төвлөрөлтийн явц, түүнийг нэмэгдүүлэх боломж, хамтран ажиллах чиглэлээр аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Чулуунбаатар мэдээлэл хийлээ.

 Сумын ИТХ-ын дарга Д.Саранцэцэг хуралдаанд хэлсэн үгэндээ “Ойн арга хэмжээтэй уялдан Завхан аймгийн нүүр царай болсон Улиастай хотод багагүй ажлыг чамгүй хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бөгөөд ойн арга хэмжээ болоод өнгөрнө. Харин хийж  бүтээсэн зүйл нь нутаг оронд маань баялаг болон үлдэх учир эдгээр ажлыг үлдэцтэй,үр дүнтэй байхад онцгой анхаарч ажиллах”-ыг санууллаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%