Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Нутгийн өөрийн удирдлагын байгууллагын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар санал солилцлоо.

2024-04-22

Монголын Нутгийн Удирдлагын холбооны санаачлагаар Зуунмод хотод  “Нутгийн өөрийн удирдлагын өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт 21 аймгийн төвийн сумын ИТХ-ын ажлын албаны уулзалт, хэлэлцүүлэг 04 дүгээр сарын 18-аас 21-ний өдрүүдэд  зохион байгуулагдлаа. 

Тус арга хэмжээнд 19 аймгийн төвийн сумын ИТХ-ын ажлын албаны 70 орчим албан хаагчид оролцлоо.  Арга хэмжээний хүрээнд:

       -  МУИС-ийн ХЗС-ийн багш, судлаач, Доктор С.Сүхбаатар - Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн шинжилгээ сэдвээр

      - МНУХ-ны УЗ-ийн гишүүн Ц.Баасанжав- Үндсэн хууль ба хот тосгон сэдвээр

      - Удирдлагын акедамийн багш, МНУХ-ны УЗ-ийн гишүүн Доктор Я. Долгоржав- Улс төрийн эрхэмж сэдвээр илтгэл тавин, илтгэлүүдтэй холбоотой санал асуулга чөлөөт ярилцлага өрнүүллээ.

        Мөн НҮБХХөтөлбөрөөс хэрэгжүүлж байгаа БИОФИН төслийн хэрэгжилтийн талаар төслийн зохицуулагч Л.Цэрэнням, МНУХолбооны цаашдын зорилтын талаар МНУХ-ны тэргүүн С.Батболд ажлын албаны дарга П.Янжинлхам  мэдээлэл хийж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд санал өгөх хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

       Арга хэмжээний үеэр зохион байгуулагдсан аймгийн төвийн сумдын ИТХ-ын ажлын албаны туршлага солилцох ярилцлага, уулзалт, нөхөрсөг уралдаан тэмцээн үр дүн, өгөөжтэй арга хэмжээ байлаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%