Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

УЛИАСТАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2021-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА.

2023-11-27

Сумын ИТХ-ын Зөвлөл, Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны өргөтгөсөн хурал 2023 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 09.45 минутад хурлын даргын өрөөнд зохион байгуулагдлаа.

         Хуралд Зөвлөлийн   7  гишүүнээс ирсэн 4 , Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны 5 гишүүнээс ирсэн 5, 75 хувийн ирцтэйгээр хуралдаан зохион байгуулагдаж:

          1. Улиастай сумын 4-р цэцэрлэгийг МУ-ын гавьяат багш Д.Чулууны нэрэмжит болгох санал дэмжих тухай

            2. Улиастай сумын 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлттэй танилцах

           3.Сумын Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн  биелэлттэй танилцах гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.

 

 Тус хурлаас:

            - Улиастай сумын 4-р цэцэрлэгийг МУ-ын гавьяат багш Д.Чулууны нэрэмжит болгох саналыг дэмжиж, уламжилахыг дэмжсэн Сумын ИТХ-ын Зөвлөл, Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны өргөтгөсөн хурлын тэмдэглэлийг аймгийн ИТХ-д хүргүүлэхийг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Намжилмаа-д,

            - Улиастай сумын 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлт, Сумын Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн  биелэлттэй танилцаад  шалгуурт нийцүүлэн үнэлгээг тооцох, үйл ажиллагааны хэрэгжилтийг дахин нягтлаж бүрэн тайлагнах, 2024 оны төлөвлөлт хийхдээ Улиастай сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй уялдуулах төлөвлөж ИТХ-ын ээлжит хуралдаанд танилцуулахыг Засаг даргын орлогч Ч.Батсүхэд үүрэг болголоо.

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%