Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Шатар сонирхогчдын 2023 оны сумын аваргууд тодорлоо.

2023-11-26

Улиастай сумын ИТХ, ЗДТГ, Завхан аймгийн шатрын холбоотой хамтран Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулан сумын  шатар сонирхогчдын аварга шалгаруулах анхан шатны тэмцээнийг 2023 оны 11 дүгээр сарын 26-ны  өдөр Улиастай сумын Засаг даргын тамгын газрын Иргэний танхимд зохион байгуулж  тэмцээнд  6 багийн  20 шатарчин оролцсоноос 14 эрэгтэй шатарчин, 6 эмэгтэй шатарчин оролцлоо.

Эрэгтэй шатарчид швейцар системээр 6 өрөг тоглож:

1.               Жаргалант багийн иргэн С.Оросоо 5 хожлоор - I байр

2.               Богдын гол багийн иргэн Л.Бямбаа 5 хожлоор - II байр

3.               Жинст багийн иргэн О.Ганболд 4 хожлоор -  III байр,

 Эмэгтэй шатарчид тойргоор тоглож

                     1.Богдын гол  багийн иргэн Э.Должинсүрэн 5 хожлоор - I байр

                     2.Богдын гол багийн иргэн Ө.Амгалан 5 хожлоор -  II байр

                     3. Товцог багийн иргэн Ц.Баасансүрэн 4 хожлоор - III байр тус тус эзлэв

 

Сумын аварга шалгаруулах  тэмцээнд оролцож оюун ухаан, авхаалж самбаагаараа шалгарсан эрэгтэй 2, эмэгтэй 1 шатарчин  УИХ-ын даргын гарын үсэг бүхий талархал, мөнгөн шагналаар шагнуулж Аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнд оролцох эрхээ  авлаа.   

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%