Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Сумын ИТХ-ын ээлжит 13-р хуралдаан болов.

2023-09-29

Улиастай сумын ИТХ-ын ээлжит 13-р хуралдаан 2023 оны 09 сарын 28-ны өдөр 74.1 хувийн ирцтэй хуралдлаа. Тус хуралдаанаар  дараах асуудлуудыг хэлэлцлээ.

1. ОНХС-ийн нэмэлт санхүүжилтээр хийгдэж буй ажлын явц, явцын хяналт

2. Эрх шилжсэн ажлын биелэлттэй танилцах

3. Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах

4. ИТХ-аас сумын Засаг даргад албан бичгээр өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцах(2023.05.08-ны өдрийн 10  дугаартай албан тоот)

    5. ОНХС-ийн санхүүжилтээр хийгдэх зарим ажлын зориулалт өөрчлөх тухай

            6. Дулаан цахилгаан станцын 1, 2-р дулаан дамжуулах төвийн хэрэглэгчрүү явсан 2-р хэлхээний шугам сүлжээг зураг төсөвт тусгах талаар аймагт санал хүргүүлэх

            7. Онцгой байдлын газраас ирсэн  албан бичигтэй танилцах тухай

            8. Хоршоо хөгжүүлэх сангийн тов зарлах тухай

            9. Үл хөдлөх хөрөнгөд нэр, дугаар бүхий хаяг олгох тухай

Хуралдаанаар хэлэлцүүлсэн асуудал бүрийг төлөөлөгчид бүтээлч санал санаачлага өрнүүлэн хэлэлцэж, хурлаас “Хоршоо хөгжүүлэх сангийн тов зарлах тухай”, “Үл хөдлөх хөрөнгөд нэр, дугаар бүхий хаяг олгох тухай” зэрэг тогтоолуудыг гаргаж, хэлэлцсэн асуудлуудын дагуу холбогдох үүрэг чиглэлийг  сумын Засаг дарга, түүний Тамгын газарт өгөхөөр шийдвэрлэн хуралдаан амжилттай болж өндөрлөлөө.  

            Хуралдааны төгсгөлд “Улиастай хотын түүх” 3 боть номыг сумын ИТХ-ын төлөөлөгчдөд гардууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%