Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

ИТХ-ын төлөөлөгчид хяналт, үнэлгээ хийх аргачлалд суралцав.

2023-10-18

Улиастай сумын ИТХ-ын ажлын алба Өрнөх хөгжил ТББ-тай хамтран  ИТХ-ын төлөөлөгчдийг чадавжуулах “Орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа ажил үйлчилгээнд иргэдийн оролцоотой хяналт тавих нь”   сургалтыг зохион байгууллаа. Уг сургалт нь  орон нутагт улсын төсвийн болон ОНХС-ийн хөрөнгөөр хийж байгаа ажил, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн явц болон гүйцэтгэлийн чанарт иргэд,  иргэдийн бүлэг / Иргэдийн хурлын төлөөлөгч, төр иргэний нийгмийн ажилтанууд / хяналт тавьснаар хөрөнгө оруулалтын үр ашиг, чанар хүртээмжийг сайжруулах зорилготой зохион байгуулагдаж байгаа юм.  

 Сургалтаар : 

      Иргэдийн хяналт гэж юу бэ?

      Иргэдийн оролцоотой хийх хяналтын зорилго зорилт

      Иргэдийн хяналт хийх үндсэн зарчим

      Иргэдийн оролцоотой хийх хяналтын аргачлал

      Иргэдийн оролцоотой хяналтын бүлэг байгуулж ажиллах

      Хяналт хийхэд анхаарах асуудлууд

      Хяналтын бүлгийн гишүүдийг чадавхжуулах үйл ажиллагааг дэмжих нь

      Ерөнхий хяналтын маягттай ажиллах

      Ерөнхий хяналтыг ажлын талбар дээрх хийх маягттай ажиллах

      Явцын хяналтын хуудас маягттай ажиллах

      Ажил дууссаны дараах хяналтын хуудас маягттай ажиллах

      Иргэдийн хяналтын нэгдсэн үр дүн, зөвлөмж гаргах

       Үр дүнг танилцуулж зөвлөмж боловсруулах хэрэгжилтийг сайжруулах    төлөвлөгөө гаргах 

       Хяналт үнэлгээний явцад нөлөөлөлийн ажил хэрхэн зохион байгуулах зэрэг мэдээлэл, ойлголт ухагдахуунтай танилцлаа. 

Мөн дээрх аргачлалаар аймгийн ИТХ-тай хамтран 800 хүний суудалтай ХЖТ-ын барилгын ажил, Отгон сумын сургуулийн биеийн тамирын заалны барилгын ажилд явцын хяналт, үнэлгээ хийсэн  хяналтын бүлгийн туршлага хуваалцаж ИТХ-ын төлөөлөгчдийн санал дүгнэлтийг сонсож цаашид хяналт хийх гарц шийдэл, хамтын ажиллагааны талаар нээлттэй ярилцсан үр дүнтэй сургалт боллоо.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%