ИТХ-ын төлөөлөгчид, ИТХ-ын ажлын алба, багийн ИНХ-ын Зөвлөлийн гишүүд, багийн ажлын албадын хамтын ажиллагаа нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зүй зохистой өнгөрүүлэх зорилгоор нөхөрсөг уулзалт, тэмцээнийг 04 сарын 29-ний өдөр өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгууллаа.
Уг арга хэмжээ нь орон даяар зохион байгуулагдаж байгаа “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд холимог волейболын төрөлд 5 баг оролцон тойргийн системээр зохион байгуулагдаж I байранд Богдын гол багийн ИТХ-ын төлөөлөгч Г.Гончиг ахлагчтай баг, II байранд Жинст багийн ИНХ-ын хурал даргалагч Д.Очирпүрэв ахлагчтай баг, III байранд Жаргалант багийн түшмэл П.Ичинноров ахлагчтай баг, хөзрийн төрөлд 6 баг оролцсоноос I байранд Жинст багийн ИНХ-ын Зөвлөлийн гишүүн М.Саранчимэг ахлагчтай баг , II байранд Богдын гол багийн ИТХ-ын мэргэжилтэн Н.Цэдэнсодном ахлагчтай баг , III байранд Товцог багийн түшмэл Ш.Банзрагч ахлагчтай баг, дартсын төрөлд 12 баг оролцсоноос I байранд Богдын гол багийн ИТХ-ын төлөөлөгч Н.Лхагвасүрэн ахлагчтай баг, II байранд Жинст багийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мягмарсүрэн ахлагчтай баг, III байранд ИТХ-ын дарга Д.Саранцэцэг ахлагчтай баг шалгарлаа.