Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Сургалт зохион байгууллаа.

2023-04-27

Улиастай сумын ИТХ-ын ажлын албанаас  багийн ИНХ-ын Зөвлөлийн гишүүдэд  нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн өөрийн удирдлагын байгууллагын тухай, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль талаар мэдээлэл өгөх зорилгоор 04 дүгээр сарын 27-ны өдөр   зохион байгууллаа.

 

  ИТХ-ын дарга Д.Саранцэцэг сургалтыг нээж, Нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн өөрийн удирдлагын байгууллагын тухай,  Улиастай сумын нутгийн өөрөө удирдах байгууллагын түүхэн хөгжлийн талаар мэдээлэл хийж сургалтыг удирдан явууллаа.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн орон нутгийн чиг үүрэг болон багийн иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаатай холбоотой зохицуулалт, Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам сэдвээр ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Намжилмаа, Багийн ИНХ-ын хуралдааны дэг, ИНХ-ын Зөвлөлийн ажиллах журмыг боловсруулах, мөрдөн ажиллахад анхаарах асуудал сэдвээр ИТХ-ын мэргэжилтэн Н.Цэдэнсодном, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын талаарх бодлого, төлөвлөлт сэдвээр аймгийн ИТХ-ын Хууль, эрх зүй, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга, аймгийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Г.Амарсайхан,  Архив, албан хэрэг хөтлөлтийн журам, стандарт  сэдвээр сумын ЗДТГ-ын Архив, бичиг хэргийн эрхлэгч М.Баярцэцэг нар мэдээлэл хийлээ.

 Сургалтад оролцогчид Жаргалант багийн ИНХ-ын даргаар 2 удаа сонгогдон ажилласан А.Долгоржав гуай Багийн ИНХ-ын ажлыг хэрхэн зохион байгуулах талаарх туршлага солилцон нээлттэй ярилцсанд,  сургалт цаг үеэ  олсон, хэрэгцээтэй мэдээлэл хүргэсэн явдалд  талархалтай байгаагаар илэрхийллээ.

Мөн  ИТХ-ын төлөөлөгчид,  ИТХ-ын ажлын алба, багийн ИНХ-ын Зөвлөлийн гишүүд, багийн ажлын албадын хамтын ажиллагаа нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зүй зохистой өнгөрүүлэх зорилгоор  спортын 3 төрлөөр нөхөрсөг уулзалт тэмцээнийг 04 сарын 29-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%