Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Сум хөгжүүлэх сангийн зээл олгогдлоо

2017-04-10

Сум хөгжүүлэх сангийн төслийн зээлд хамрагдахаар гар урлал, оёдлын чиглэлээр 57, мод модон эдлэлийн чиглэлээр 12, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр 9, төмөр эдлэл үйлдвэлэлийн 5, ХАА-н үйлдвэрлэлийн 35, фермерийн 14, хоол, хүнс үйлдвэрлэлийн 28, ахуйн үйлчилгээний 22, бусад чиглэлээр 7 нийт 189 иргэдийн төсөл ирсэн байна.

 “Төсөл сонгон шалгаруулах комисс” хэсэг болж хуваагдан 2017 оны 03 дугаар сарын 13-17-ний хооронд төслийн газар дээр очиж танилцан 03 сарын 27-ний өдөр хуралдан шийдвэр гаргалаа.

Хурлаар гар урлал, оёдлын чиглэлээр 19 иргэнд 52.5 сая, мод модон эдлэлийн чиглэлээр 3 иргэнд 16.0 сая, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр 1 иргэнд 7.0 сая, төмөр эдлэл үйлдвэлэлийн 2 иргэнд 10.0 сая, ХАА-н үйлдвэрлэлийн 13 иргэнд 35.5 сая, фермерийн 2 иргэнд 9.0 сая, хоол, хүнс үйлдвэрлэлийн 9 иргэнд 25.0 сая, ахуйн үйлчилгээний 2 иргэнд 7.0 сая, бусад чиглэлээр 4 иргэнд 21.0 сая нийт 55 иргэн, ААН-д 183.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоод байна.

Мэдээлэл гаргасан: ГТХЖДҮ хариуцсан түшмэл Б.Баярмаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%