Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Баруун бүсийн багш нар Улиастай хотноо тогтвортой хөгжлийн боловсролын сургалтад хамрагдаж байна

2017-04-03

Тогтвортой хөгжлийн боловсрол төслөөс 18 аймгийг долоон бүс болгож боловсролын салбарынханд тогтвортой хөгжлийн бодлого үзэл баримтлал, тогтвортой хөгжлийн боловсролыг олгох сургалтыг хийж буй ажээ. Түүний нэг болох баруун бүсийн Хөвсгөл, Архангай, Завхан аймгийн 50 сургуулийн 150 багш, нийгмийн ажилтан, боловсролын газрын мэргэжилтнүүд тогтвортой хөгжлийн боловсрол олгох сургалтанд хамрагдаж байна. Сургалт гурван өдөр үргэлжлэх бөгөөд төрөөс боловсролын талаар баримталж буй бодлого, төлөвлөлт, цаашдын чиг хандлага, жендерийн талаарх олон улсын чиг хандлага, боловсролын салбарт баримталж буй бодлого, шийдвэр, хэрэгжилт, “Инчон-2030” тунхаглал, тэгш хамран сургах тэгш боломжийг хангасан чанартай боловсрол, сургалтын байгууллагын орчинд тогтвортой хөгжлийн боловсролыг хөгжүүлэх арга замын талаарх мэдээллийг олгож байгаа ажээ.

Мөн үеэр ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдыг байгаль орчноо танин мэдэх арга барилд суралцуулах, олон улсад байгалийн ухааны хичээлийн чиглэлээр хүүхдийг хөгжүүлж буй туршлага, өндөр хөгжилтэй орны сурагчдын илтгэл, олон улсын уралдааны талаарх мэдээллийг оролцогчид сонслоо. Түүнчлэн тогтвортой хөгжлийн боловсролын талаар орон нутаг болон бүсийн хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулж бүсийн төвд тогтвортой хөгжлийн боловсролыг хөгжүүлэх бодлого, амьдрах ур чадвар эзэмшүүлэх заах аргад суралцаж байна. Сургалтын төгсгөлд зорилтот гурван аймгийн багш нар өөрсдийн орон нутагт хэрэгжүүлж буй ажил, туршлага, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замаа ярилцаж туршлага судлах юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%