Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Уран жиргээ улсын уралдаанд Завханы дөрвөн хүүхэд өрсөлдөнө

2017-03-30

Завхан аймагт “Уран жиргээ” наадам амжилттай боллоо.

Энэ жил 21 дэх жилдээ болж буй “Уран жиргээ” наадам дөрвөн насны ангиллаар 23 сумын 128 хүүхэд өрсөлджээ. Ийнхүү цэцэрлэгийн насны ангиллаас Нөмрөг сумын Б.Адьяахүү тэргүүлж Цагаанчулуут сумын Ч.Нямжаргал, бага насны ангиллаас Завханмандал сумын О.Алтанзаяа, Цагаанхайрхан сумын Г.Дашням, Тосонцэнгэл сумын нэгдүгээр сургуулийн сурагч Б.Баяржаргал нар тус тус тэргүүлж алт, мөнгө, хүрэл медаль мөнгөн шагналын эзэд боллоо. Харин ахлах ангийн сурагчдаас Тосонцэнгэл сумын нэгдүгээр сургуулийн сурагч Н.Дунгармаа, Нөмрөг сумын сурагч н.Мягмаррагчаа нар тэргүүлж Тэс сумын сурагч Э.Дугармаа, Тэлмэн сумын сурагч Б.Ангирмаа нар тус тус удааллаа.

Ийнхүү улсын “Уран жиргээ” уралдаанд Завхан аймгаас цэцэрлэгийн болон бага нас, дунд нас, ахлах ангийн ангиллаас тэргүүлсэн дөрвөн хүүхэд аймгаа төлөөлөн оролцохоор болжээ. Эдгээр хүүхдүүдэд аймгийн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид зөвлөгөө өгч хамтран бэлтгэж оролцуулахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%