Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

нүүдэлчдийн наадмыг анх удаа зохион байгуулна

2017-03-29

нгон дагшин байгаль, өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газруудаа түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой аймаг бол Завхан аймаг юм. Аймгийн удирдлагууд ирэх дөрвөн жилд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх тал дээр анхаарал тавин ажиллаж байна. Тодруулбал  2017 оны 7-р сарын 23-25-ны өдрүүдэд тус аймаг “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг өвөрмөц шийдлээр зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

Тухайлбал гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татах нүүдэлчдийнхээ соёл, өв уламжлалыг харуулсан төрөл бүрийн отгуудыг энэ үеэр байгуулах  ажээ.  Энэ үеэр мөн уран уургач, бугуйлч, эмнэг булгиачдын улсын аварга шалгаруулах тэмцээн болох юм. 

Одоогоор нүүдэлчдийн соёлын наадмын хөтөлбөр эцэслэн гараагүй байна. Дашрамд аялал жуулчлалыг хөгжүүлэх гол баазыг бүрдүүлж, нутаг орноо хамгаалах нэр төртэй үүргийг гүйцэтгэдэг хүмүүс бол байгаль хамгаалагчид байдаг. Тэгвэл байгаль хамгаалагчид, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга, сумын Засаг даргатайгаа үр дүнгийн гэрээ байгуулсан байна. Энэхүү гурвалсан гэрээнд 2017 онд байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр олон үр дүнтэй ажлыг хийхээр үүрэг болгон тусгажээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%