Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Стандарт хэмжил зүйн хэлтэс 84 стандартыг каталогижуулжээ.

2017-03-29

Стандартын үйлчилгээ авах иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад цаг хугацаа хэмнэх, бүтээгдэхүүн үйлчилгээг сонгох, мэдээлэл лавлагааны үйлчилгээг цогцоор хүргэх зорилгоор энэхүү катологийг гаргажээ. Тухайлбал хэрэглэгчид зориулсан үйлчилгээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрийн эрүүл ахуй, хүрээлэн буй орчин, усны чанар зэрэг 84 стандарт каталогитой болжээ. Стандартуудыг катологижуулснаар салбар сангийн стандартын фондын эмх цэгц сайжирч үйлчилгээ үзүүлэхэд хялбар болсон байна. Стандарт хэмжил зүйн хэлтэс 45 байгууллага, аж ахуйн нэгж иргэнд 110 төрлийн стандартаар үйлчилжээ.

Түүнчлэн шинээр Мөнхөд мандаг ХХК-ийн  “Нэрмэл архи хийх технологи ерөнхий шаардлага” CS 46-911001077 байгууллагын стандартыг боловсруулах явцад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, стандартын санд бүртгэсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%