Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

зарлан мэдээллийн дуут дохиогоор 460 гаруй иргэн цугларлаа

2017-03-27

 Завхан аймагт гамшгаас хамгаалах зарлан мэдээллийн дуут дохиогоор мэргэжлийн алба, мэргэжлийн ангиуд болон иргэд гамшгаас хамгаалах дадлага сургуулилтад хамрагдав.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гарагийн 16.00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиог дуугарган гамшгаас хамгаалах дадлага сургуулилт хийдэг уламжлалтай. Уламжлалын дагуу зарлан мэдээллийн дуут дохиогоор Завхан аймагт томилгоот 9 алба 31 мэргэжлийн анги, алба, 120 машин техник хэрэгсэл, 460 гаруй иргэн цугларч гамшгаас хамгаалах дадлага сургуулилтад оролцлоо. Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, энэ гамшгийн үед хэрхэн ямар арга хэмжээг авч ажиллах вэ гэхчлэн урьдчилан сэргийлэх бэлтгэл ажил, үзүүлэх сургуулилтыг  Улиастай сумын 9 цэцэрлэг, таван ерөнхий боловсролын сургууль дээр хийлээ. Гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед иргэн бүр ямар хувийн бэлтгэл хангаж ажиллах, алба мэргэжлийн ангиуд ямар бэлтгэлтэй байх гээд албаны болон хувийн бэлтгэл хэрхэн хангасан талаарх үзлэгийг аймгийн Онцгой комиссоос үзэж шаардлгатай зөвлөгөөг өглөө.

Мөн үеэр аймгийн Онцгой байдлын газраас алба мэргэжлийн ангийн гишүүн бүр, иргэн бүр хувийн бэлтгэл, бэлэн байдлаа хангаж үүргэвчиндээ гамшгийн үед хэрэглэх 16 нэр төрлийн зүйлсийг байнгын бэлэн байлгах. Байгалийн гамшигт үзэгдэл хэлж ирэхгүй тэгэхээр иргэн бүр бэлэн байх хэрэгтэй, дадлага бэлтгэлтэй байх хэрэгтэйг мэргэжлийнхэн зөвлөлөө. Түүнчлэн томилгоот зарим алба мэргэжлийн ангиудын гамшгаас хамгаалах төлөвлөгөө, бэлэн байдалд аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнүүд хэд хэдэн хэсгүүдэд хуваагдаж бэлэн байдлыг шалгаж заавар зөвлөгөө өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%