Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Улиастайд 250 тн-ын багтаамжтай хүнсний ногооны зоорь барина

2017-03-27

Завхан аймаг газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, нэгжээс авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор олон үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Мөн хүн амын төмс, хүнсний ногооны хангамжийг дээшлүүлэх, газар тариаланг тогтвортой, эрчимтэй, үр ашигтай салбар болгон хөгжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрүүдийг ч эхнээс нь шийдвэрлэжээ. Тухайлбал төмс, хүнсний ногоог технологийн дагуу хадгалах зоорины хангамжийг нэмэгдүүлэх. Аймгийн хүн амын хэрэгцээт төмс, хүнсний ногоог дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилгоор Улиастай суманд 250 тн-ын багтаамж бүхий механикжсан зоорь барихаар хөрөнгийг шийдвэрлээд байна. Завханы улаан хальст сармисны үрийн хангамжийг нэмэгдүүлэх, тариалах талбай, хураан авах ургацыг нэмэгдүүлэх зорилгоор үрийг технологийн дагуу хадгалах зоорь барих хөрөнгийг мөн шийдвэрлэжээ. Завханы тариаланчид зөвхөн өрхийн түвшинд ажиллаж байгаа бол цаашид зах зээлийн судалгаан дээр суурилсан өргөн зах зээлд үйл ажиллагаагаа явуулах ёстой. Тиймээс Завхан аймгийн хөгжлийн үндсэн салбар болох мал аж ахуйгаас гадна газар тариалангийн салбараа ч хослуулан хөгжүүлэх шаардлагатайг аймгийн газар тариалан эрхлэгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%