Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

2017 онд Улиастайд дөрвөн хөтөлбөр хэрэгжинэ

2017-03-27

Улиастай хотын захирагч Б.Эрдэнэбаатар сумын хэмжээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон ажлынхаа талаар мэдээлэл өглөө.

Тухайлбал  Улиастайд “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхний ээлжинд 120 орчим хашааг иргэдийн оролцоотой шинэчилж өнгө үзэмжийг сайжруулахаар болсноо дуулгав. Мөн Богдын гол багт 45 айлын хаус хороолол барих, ”Цэвэр хот-Улиастай” аяныг зохион байгуулах, “Цахим Улиастай”, “Унадаг дугуйтай Улиастай” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.  Мөн аймгийн Цагдаагийн газрын дарга С.Цэрэнсамбуу сар шинийн баярын өдрүүдийн хэв журмын нөхцөл байдлын тухай товч мэдээлэл хийлээ. Баярын өдрүүдээр иргэдээс хүлээн авсан гомдол мэдээлэл өмнөх онтой харьцуулахад энэ жил 30 хувиар буурчээ. Хулгайн гэмт хэрэг бүртгэгдээгүй, олон нийтийн цагдаагийн хамтын ажиллагааг нутгийн захиргааны байгууллагын зүгээс дэмжиж ажиллаж аймгийн хэмжээнд 142 аж ахуйн нэгжид хариуцлагатай эргүүл жижүүр үүрэг гүйцэтгэжээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%