Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

“Цэвэр хот” аян эхэллээ

2017-03-27

Завхан аймгийн төв Улиастай хот “Цэвэр хот-Улиастай” аяныг дөрөвдүгээр сарын нэгнээс эхлүүлэх гэж байна.

Аяны хүрээнд Улиастай хотын нэрэмжит аймгийн удирдлагуудын ээлжит хурал тэмдэглэлт өдрүүдийн олон хоногийн амралтыг өнгөрөөж өнөөдөр боллоо. Энэ үеэр аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг УСЗДТГ-аас өглөө. Аяны хүрээнд Улиастай хотын албан байгууллага иргэн бүр долоо хоног бүр их цэвэрлэгээг хийх, өөрсдийн суурьшлын бүс орчмыг цэвэр цэмцгэр байлгах, нийтийн эзэмшлийн болон албан байгууллага бүр хогийн савны тоог олшруулахаар болжээ. Мөн бүх албан байгууллага, айл өрхүүд гаднах тохижилт, өнгө үзэмжиндээ онцгой анхаарч, ногоон байгууламж бий болгох юм. Гаднах өнгө үзэмжээ сайжруулаагүй албан байгууллагын дарга нарт аймгийн Засаг дарга хариуцлага тооцох ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1348
525 / 39%
427 / 32%
194 / 14%
202 / 15%