Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2015-04-27

 Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар ЕБС, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцах, зөвлөн туслах ажлын хэсгийг байгуулан ажиллаж ажлын  хэсгүүдийн нэгдсэн дүнг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж зөвлөмж гарган, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага, ажилтнуудын архив албан хэрэг хөтлөлт, баримт бичиг бүрдүүлэлт,  орон нутгийн өмчийн  харилцааны асуудал,  хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгуулахаар шийдвэрлэж 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр  сургалтыг амжилттай зохион байгууллаа. 

Сургалтанд Аймгийн Архивын газрын дарга Ш.Даваадэмбэрэл, Аймгийн ИТХ-ын дэргэдэх Орон нутгийн өмчийн албаны дарга Т.Пүрэвжаргал, Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн В.Долгор, Сумын ЗДТГ-ын Архив, албан хэргийн эрхлэгч М.Баярцэцэг нар урилгаар оролцож Албан хэрэг хөтлөлт, баримт бичиг бүрдүүлэлт, данс бүртгэл үйлдэх, албан хэрэг хөтлөлтийн стандарт,Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам, Тушаал гаргахад анхаарах эрх зүйн зарим асуудал зэрэг сэдвүүдээр хичээл орж, мэдээлэл хүргэлээ.  Тус сургалтанд ЕБС, цэцэрлэг, ӨЭМТ-үүдийн захирал, эрхлэгч, дарга, нягтлан бодогч, нярав, бичиг хэргийн ажилтнууд 40 гаруй албан хаагчид хамрагдлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%