Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

УЛИАСТАЙ СУМЫН ХҮҮХДИЙН МИНИ ИТХ БОЛЛОО.

2015-04-30

Улиастай сумын Хүүхдийн Мини ИТХ-ын Анхдугаар хуралдааныг 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 11:00 цагт Улиастай сумын Иргэнийн танхимд хийв. Улиастай сумын Хүүхдийн Мини ИТХ-ын Анхдугаар хуралдаанд урилгаар Улиастай сумын ИТХ-ын дарга Ч.Нямхүү, Засаг даргын орлогч Ч.Батсүх, ЗДТГ-ын дарга Д.Сандагдорж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Отгонбаяр, Дэлхийн зөн ОУБ-ын ажилтнууд, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо. Хуралдаанд 31 төлөөлөгч оролцохоос ирсэн 30 төлөөлөгч, А.Юмчин “Дэвжээ” тэмцээнд оролцохоор чөлөө авсан. Хуралдаан  96,7 хувийн ирцтэй тул хуралдааныг нээв.

нхдугаар хуралдааныг даргалагч М.Мөнхбаясгалан хуралдаанаар хэлэлцэх асуудал, дотоод журмыг төлөөлөгчдөөр хэлэлцүүлж батлав. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.

            1. Улиастай сумын Мини ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрүүлэх тухай

            2. Зохион байгуулалтын асуудал

                        а. Мини ИТХ-ын даргыг сонгож батлах

                        б. Тэргүүлэгчдийг сонгож батлах

            3. Улиастай сумын Мини ИТХ-ын дүрмийг хэлэлцэх

            4. Улиастай сумын Мини ИТХ-ын хуралдааны дэгийг хэлэлцэх

            5. “Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал” илтгэл тавих

            Анхдугаар хуралдаанаар 31 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч сумын Мини ИТХ-ын даргаар Н.Батцоож, Тэргүүлэгчдээр:  

 1.   Н.Батцоож

 2.    Б.Баасансүрэн

 3.    Д.Минжмаа

 4. Ү.Өсөхбаяр

 5.    М.Ундармаа

 6. Х.Анхцэцэг

 7.    А.Мандухай нарыг сонгож батлав.

               Мини ИТХ-ын хуралдааны дүрэм, дэгийг хэлэлцэж баталлаа.

            ХГБХХ-ийн мэргэжилтэн Э.Дэчинсодном “Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал” илтгэл тавьж хэлэлцүүлэн Хүүхдийн Мини ИТХ-ын Анхдугаар хуралдааны төлөөлөгчид санал бодлоо чөлөөтэй илэрхийлэн идэвхи сайтай оролцон Уриалга гаргалаа. 

 

 Хуралдааны бэлтгэл ажлыг хангах ажлын төлөвлөгөө, зарцуулах хөрөнгийн төсвийг Улиастай сумын ИТХ-ын ажлын алба,  Дэлхийн зөн ОУБ-ын Завхан, Завханхангай ОНХХ-ийн зохицуулагч нартай хамтран гаргаж, бүрэн хэрэгжүүлж ажилласнаар Улиастай сумын Мини ИТХ-ын Анхдугаар хуралдаан амжилттай хуралдаж, хэлэлцсэн асуудлаараа тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%