Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨРҮҮДЭД ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ МЭДЭЭЛЭЛ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2016-05-19

Багийн ИНХ-ууд дээр иргэдээс гаргасан санал, хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор сумын ИТХ-ын дэргэдэх “Иргэний танхим”-ын 2015 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Хөдөлмөр эрхлэлтийг  дэмжих арга хэмжээний хөтөлбөрүүдэд иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Улиастай сумын ИТХ, ЗДТГ хамтран 2015 оны 04 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. 


Тус арга хэмжээнд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүд, Улиастай сумын ИТХ-ын ажлын албаныхан, сумын ЗДТГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн бодлого хариуцсан түшмэл,  багийн ажлын албаныхан оролцсон бөгөөд Улиастай сумын 6 багийн нутаг дэвсгэрт тухайн багийн иргэдийг хамруулан зохион байгуулж, сумын дүнгээр нийт 375 иргэн оролцож, мэдээлэл авсан юм.

      Аймгийн хөдөлмөрийн хэлтсээс хэрэгжүүлж буй  Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэний дэмжих хөтөлбөр, Нийтийг хамарсан ажил, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр, Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байр хадгалах хөтөлбөр, Залуучууд, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн талаар иргэдэд мэдээлэл хийж, гарын авлага/брошур/ тараан, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч, харилцан санал бодлоо солилцсон нь үр дүнтэй ажил боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%