Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээ, хөнгөлөлттэй эмийн үйлчилгээний талаарх хэлэлцүүлэг боллоо.

2015-05-19

      Улиастай сумын ИТХ-аас багийн ИНХ-ууд дээр иргэдээс гаргасан санал, хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор сумын ИТХ-ын дэргэдэх “Иргэний танхим”-ын 2015 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээ, хөнгөлөлттэй эмийн үйлчилгээний талаарх хэлэлцүүлгийг 2015 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн 15:00 цагт Улиастай сумын ИТХ-ын “Иргэний танхим”-д зохион байгууллаа.   
        Хэлэлцүүлэгт урилгаар Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Нямжав, эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга Ж.Наранжаргал, Нэгдсэн эмнэлгийн клиник эм зүйч Ц.Туул,  Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Н.Далантай,  Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар оролцож, 6 багийн 40 гаруй иргэд хамрагдлаа. 

         

       Хэлэлцүүлгийн үеэр Эрүүл мэндийн яамны 2013 оны 28-р тогтоолоор батлагдсан 134 нэр төрлийн хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг Улиастай суманд тендерт шалгарсан 6 эмийн сан үзүүлж байгаа талаар болон 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр батлагдаж  2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн талаар иргэдэд тодорхой мэдээлэл өгсөн юм. Мөн иргэд сонирхсон асуултынхаа дагуу холбогдох мэргэжилтнүүдээс  тодорхой ойлголтуудыг авсан юм. 

         Хэлэлцүүлгийн үр дүнд эмийн санч нарын үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор тэдэнд чиглэсэн сургалтыг аймгийн Эрүүл мэндийн газар, сумын ИТХ хамтран зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1345
523 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%