Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Чигэстэй баг "Иргэн-Төлөөлөгч" өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

2015-04-02

   Чигэстэй багийн "Иргэн-Төлөөлөгч" өдөрлөг  2015 оны 03 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн зорилго нь тус багаас аймаг, суманд сонгогдсон төлөөлөгчид тойрогтоо хийж, хэрэгжүүлсэн ажлуудын талаарх мэдээллийг иргэдэд хүргэж, төрийн бодлого шийдвэрүүдийн талаар сурталчилан, иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, нутгийн өөрөө удирдах байгууллага болон захиргааны шийдвэрт иргэдийн санаа бодлыг тусгах явдал байсан юм.



       Өдөрлөгийн хүрээнд сум хөгжүүлэх сангийн зээлэнд хамрагдсан иргэд хийсэн зүйлээрээ үзэсгэлэн гаргаж, баийн бүх хэсгүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, 2013-2014 онд ОНХС-ийн хөрөнгөөр суманд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажил, тус багаас сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг иргэдэд хүргэж, багийн 2014 оны нийгэм эдийн засгийн танилцуулгыг нугалбар хэлбэрээр хэвлэн тарааж, хүргэсэн мэдээллийн дагуу иргэдийн дунд АХА тэмцээн зохион байгуулж, өдөрлөгийн төгсгөлд бүжгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж 2 өдрийн турш өдөрлөгийн үйл ажиллагаанд амжилттай оролцсон иргэдийг шагнаж урамшуулсан  юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1346
524 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%