Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Сумын ГХУСАЗСЗ-өөс "Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, амьдрах ухаан боловсрол олгох" сургалтыг зохион байгууллаа.

2015-03-20

       Сумын ГХУСАЗСЗ, аймгийн Боловсрол соёлын газар, Дэлхийн зөн ОУБ-ын Завхан ОНХХ хамтран "Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, амьдрах ухаан боловсрол олгох" сургалтыг 2015 оны 03 сарын 17, 18-ний өдрүүдэд МУИС-Завхан сургууль, СУИС-ийн харъяа Хөгжим бүжгийн коллеж, Политехникийн коллежийн оюутан, сурагчдын дунд амжилттай зохион байгуулж явууллаа.
         Сургалтыг Дэвшил сургуулийн багш Даваадэмбэрэл, ЧЭҮЛС-ийн эрүүл мэндийн багш Г.Цэрэнханд, дотуур байрын багш Б.Отгонбилэг, Амьдрах ухааны сургагч багш Д.Отгонсүрэн нар удирдан явуулж, суралцагч нарт мансууруулах бодисын хор, архи тамхины хор хөнөөлийг дэлгэц дээр тайлбарлан танилцуулж, хорт зуршлаас татгалзах жүжигчилсэн тоглолтыг үзүүлж, утгыг тайлбарлан явуулсан  нь нэлээд үр дүнтэй, ойлгомжтой байлаа.

       Сургалтаар Мансууруулах бодис гэж юу болох, түүний ангилал, хор уршиг, Тамхинд байдаг хорнуудын талаар тайлбар өгөх, Архины хор хөнөөлийн талаарх ойлголт, түүнийг хэрэглэснээр хүний бие организмд ямар муу нөлөөтэй талаар нилээд дэлгэрэнгүй ойлголтуудыг өгсөн юм. Мөн сургалтанд идэвхитэй оролцож, бусдадаа үлгэр дууриал үзүүлсэн оюутан, сурагчдыг бичиг хэрэгслийн материалаар урамшуулж, сургалтын төгсгөлд сэтгэл ханамжийн судалгаа авахад ихэнх суралцагчид энэ талаарх мэдээллийг авсандаа сэтгэл ханамж дүүрэн байгаа төдийгүй анх удаагаа ийм төрлийн сургалтанд хамрагдаж байна гэж хариулсан нь бидний энэхүү сургалтын  үр өгөөжийг харуулсан дүн байлаа. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%