Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ӨРСӨЛДӨӨНТ ИЛ ТОД ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ.

2015-01-30

      Мерси кор олон улсын байгууллагын "Төрийн худалдан авах ажиллагааны өрсөлдөөнт ил тод тогтолцоог бэхжүүлэх төсөл" Завхан аймгийн зорилтот 3 сум болох Улиастай, Их-Уул, Тосонцэнгэл сумдуудад амжилттай хэрэгжиж хаалтаа хийлээ.             
      Төслийн хүрээнд "Сайн хяналт- Сайн засаглал" дэд тэтгэлэгийг ЗА БАГАНА ТББ, "Шударга өрсөлдөөн-Шуурхай ажиллагаа" дэд тэтгэлэгийг Өрнөх хөгжил  сүлжээ ТББ, "Иргэний хяналт дэд тэтгэлэгийг Баруун бүсийн банк санхүүгийн ажилтнуудыг дэмжих төв ТББ, "Түншлэлийн төлөө" дэд тэтгэлэгийг Энхийн төлөө хамтдаа ТББ, "Иргэдийн хяналт-Иргэдийн оролцоо" дэд тэтгэлэгийг Туна тэргэл сан ТББ-ууд тус тус  хэрэгжүүлж төрийн худалдан авах ажиллагаа, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл явц гэрээний гүйцэтгэлд хөндлөнгийн хяналт хийх, төсвийн төлөвлөлт, зарцуулалтын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, гурван талт түншлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төрийн худалдан авах ажиллагааны явц, гүйцэтгэлд ИНБ-аас хөндлөнгийн хяналт тавих арга, үйл ажиллагааг тодорхойлоход хувь нэмрээ оруулах зорилготой ажиллалаа.

     Төслийн хаалтын  үйл ажиллагааны үеэр  төсөлд хамрагдсан зорилтот  3 сумын  болон төсөл хэрэгжүүлэгч ТББ-уудын төслийн хэрэгжилтийн үр дүнгийн тайланг  хэлэлцэж, санал бодлоо солилцож үнэлэлт дүгнэлт өглөө.  Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс хамтран ажилласан төрийн болон төрийн бус байгууллагуудад талархал илэрхийлж, шагнал гардууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%