Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

УЛИАСТАЙ СУМЫН 6 БАГИЙН ИНХ ХУРАЛДЛАА.

2015-01-26

    Улиастай сумын 6 багийн ИНХ 2014 оны 01 дүгээр сарын 14-өөс 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрүүдэд ээлж дараалан хуралдлаа. Хурлаар багийн Засаг даргын 2014 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, ӨЭМТ-үүдийн тайлан, хэсгийн байцаагч нарын ажлын тайланг тус тус сонсож багийн Засаг даргын ажлын тайланд үнэлэлт, дүгнэлт өглөө.
    Сумын ИТХ-ын ажлын албанаас аймгийн "Цагдаагийн газар", "Хөдөлмөрийн хэлтэс", "Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс", "Амь-Ус трейд ХХК" "Алтай-Улиастай ЭХС ТӨХК" "Хот тохижилт үйлчилгээний алба" зэрэг газруудад хамтран ажиллах тухай албан бичгийг багийн ИНХ-ын хуваарийн хамт хүргүүлснээр иргэдийн санал асуултанд холбогдох мэргэжлийн хүмүүс хариулт өгч, мэдээлэл хүргэж хамтран ажилласан нь үр дүнтэй ажил боллоо.

     Мөн багийн ИНХ-д тус багаас сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, сумын ИТХ-ын ажлын алба, сумын ЗДТГ-ын удирдлагууд, бодлого хариуцсан түшмэлүүд оролцож иргэдийн санал бодлыг сонсож, сонирхсон асуултанд хариулт өгч ажилласан юм.

   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%