Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Улиастай суманд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж буй ажилд хяналт тавих Иргэдийн хяналт-Иргэдийн оролцоо дэд төсөл амжилттай хэрэгжлээ.

2015-01-15

     "Иргэдийн хяналт-Иргэдийн оролцоо" дэд тэтгэлэгийг "Туна тэргэл сан" ТББ хэрэгжүүлэн Иргэдийн хяналтын бүлгийг ажиллуулж Улиастай сумын Богдын гол, Чигэстэй багуудын Иргэдийн хөгжлийн төв, Богдын гол багийн явган хүний зам, гэрэлтүүлгийн ажилд хяналт тавьж ажиллалаа.
         Дэд төслийн хүрээнд Иргэдийн хяналтын бүлгүүд нийт 13 удаа хяналт шалгалт хийж, орон нутгийн телевизээр 5 удаа, сонин, хэвлэлээр 5 удаа тус тус  иргэдэд мэдээлэл хүргэсэн байна.
          Төслийн үр дүнд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж буй ажлуудын талаар иргэд  тодорхой ойлголттой болсны зэрэгцээ Иргэдийн хяналтын бүлгүүд ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын гүйцэтгэлийн явцад хяналт хийж, баримтжуулан гүйцэтгэгч болон захиалагч талд зөрчлийн талаар зөвлөмж хүргүүлж, тухай бүр зөрчлийг арилгуулан хамтарч ажилласан нь  үр дүнтэй  боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%