2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл хуралдлаа. Хуралдаанд Зөвлөлийн гишүүд болон Сумын Засаг дарга Ч.Наранбат, Багуудын хамтарсан багийн гишүүд, Аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Дэчинсодном болон бусад холбогдох албан хаагчдыг оролцуулсан өргөтгөсөн хурлыг зохион байгууллаа. Хурлаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилт хамтарсан багийн үйл ажиллагааны чиглэлээр харилцан мэдээлэл солилцлоо.