Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

✅УЛИАСТАЙ СУМЫН НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2025-05-05

✅УЛИАСТАЙ СУМЫН НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
📌Улиастай суманд үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хамтран байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх үүргийн дагуу нийтийн эзэмшлийн хуваарьт газрынхаа хог хаягдлыг цэвэрлэлээ.
📌Аж ахуйн нэгж, байгууллага бүр орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг угааж өнгө үзэмжийг сайжруулах үүрэгтэй байдаг.
📌Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээнд 84 аж ахуйн нэгж, албан байгууллагын 2671 гаруй албан хаагч, 3450 гаруй иргэн оролцлоо.
📌Их цэвэрлэгээнээс гарсан 144.5тн хог хаягдлыг Хот тохижилт үйлчилгээний алба ачилт хийж төвлөрсөн хогийн цэгт буулгаж ажиллаа.
📌Их цэвэрлэгээндээ идэвхтэй оролцсон төрийн болон хувийн хэвшлийн ААН байгууллага, иргэддээ Улиастай сумын зүгээс талархсанаа илэрхийлье.👏👏
Эрүүл, цэвэр цэмцгэр Улиастайн төлөө хамтдаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6099
4615 / 76%
923 / 15%
274 / 4%
287 / 5%