САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Улиастай сумын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдаан 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улиастай сумын Иргэний танхимд зохион байгуулагдлаа. Хуралдаанаар:
- Улиастай сумын ГХЗУСАЗСЗ-ийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталж, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх дэд хөтөлбөр, Өдөр бүр хөршийн холбоо дэд хөтөлбөрүүд дээр санал солилцлоо.