Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль 3 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт орон даяар зохион байгуулагдана.

2025-03-25

Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль 3 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт орон даяар зохион байгуулагдана.

🚨 Дадлага сургуулийн үе шатууд
🔴 Эхний дуут дохио – “Нуугд, Суу, Хүлээ” зарчмыг баримталж, өрөөндөө аюулгүй байрлалд нуугдах (ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсох).
🔴 Хоёр дахь дуут дохио – Барилга, объектыг орхихдоо гарын доорх зүйлээр толгойгоо хамгаалж, “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашхирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн дүрмийг мөрдөх.

📊 Монгол Улс ба газар хөдлөлтийн эрсдэл
🔹 Манай орны нийт нутгийн 55.4% нь 7-8 баллын бүсэд, 19.6% нь 9 ба түүнээс дээш баллын газар хөдлөлийн бүсэд хамаардаг.
🔹 Хот, суурин газрын 75% нь 7 ба түүнээс дээш баллын бүсэд байрладаг бөгөөд хүн амын 85% нь газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй бүс нутагт амьдарч байна.
🌍 Газар хөдлөлт нь урьдчилан таамаглах боломжгүй, гэнэт богино хугацаанд тохиолддог аюулт үзэгдэл учраас урьдчилан сэргийлэх, бэлтгэлтэй байх нь нэн чухал юм!

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%