Улиастай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит гуравдугаар хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хуралдааны ирц 74.9 хувь,
хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу 6 асуудал хэлэлцэх байсан бол нэмэлтээр 2 асуудал хэлэлцлээ.
Онцлох асуудал: 2024 оны татварын давсан орлогын хуваарилалтыг 8 ажлын хүрээнд хийлээ, Өмч хамгаалах байнгын зөвлөлийн бүрэлдэхүүнд мэргэжлийн шинжээчийг гишүүнээр нэмж оруулахаар баталлаа, Хоршоо хөгжүүлэх сангийн нэг төсөлд олгогдох дээд хэмжээг 60,0 сая төгрөг, доод хэмжээг 10,0 төгрөг болгон баталлаа, Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагад ИТХ-ын дарга Д.Саранцэцэгийг төлөөлөгчөөр сонголоо, Жавхлант цогцолбор сургуулийн актлах хөрөнгийн жагсаалттай танилцлаа, Хот тохижилт үйлчилгээний албаны 2024 оны үйл ажиллагааны тайланг дахин сонсож, ИТХ -ын Төсөв, санхүү эдийн засгийн хөгжлийн хороо тухайн байгууллагын үйл ажиллагаанд хяналт хийж ажиллахаа илэрхийллээ.