#сэрэмжтэйбайя
Болзошгүй үер ус, аянга цахилгаан, хүчтэй салхинаас сэргийлж, гэр, орон сууц, хашаа, орчны аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг хүргэж байна.
Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах,
Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татаж, шуудайтай элсээр хаалт хийх,
Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих,
Аянга цахилгаанаас сэргийлэн, гар утас, бусад богино долгионы эд зүйлсээс хол байх,
Гэр хорооллын айл өрхүүд хашаа, гэр, байшинг ус орохоос сэргийлэн хамгаалах суваг шуудуу татах зэргээр арга хэмжээ авахыг зөвлөж байна.