Завхан аймгийн Цагдаагийн газар болон Завхан аймаг дахь Төрийн цахим хэлтэстэй хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон кибер аюулгүй байдлын чиглэлээр сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Улиастай сумын 45 иргэн оролцлоо. Сургалтад Завхан аймаг дахь төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Бямбажав Аймгийн цагдаагийн газрын Гэр бүл, хүүхэд урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад П.Даваахүү, Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжитэн Цагдаагийн дэслэгч Д.Бямбасүрэн нарыг урьж оролцууллаа.