Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Монголын залуучуудын өдрөөр...

2023-08-25

1997 онд Монгол улсын Засгийн газраас тогтоол гаргаж, жил бүрийн наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын залуучуудын өдөр хэмээн албан ёсоор нэрлэх болсон билээ.

Энэ өдрийг тохиолдуулан  сумын ИТХ-ын төлөөлөгч, Өлзийт багийн засаг дарга,Завхан аймгийн SDY залуучуудын холбооны дарга  Д.Цэрэндорж  эрдмийн аянд анх суралцах гэж  байгаа Өлзийт багийн 23  хүүхдэд хичээлийн хэрэгсэл өөрийн зүгээс гардуулан өгч эрдэм ном шимтэн дурлаж амжилттай сурахыг хүслээ.

 Мөн багийн нутаг дэвсгэрт байрлах тоглоомын талбайд хүүхэд багачуудыг тоглох боломжоор ханган 2ш сагсны бөмбөг бэлэглэлээ.

            Оршин буй цаг үедээ бүтээлч тэмүүлэл дүүрэн, хариуцлагатай хөдөлмөрч, эерэг манлайлалтай байх нь залуус бидний хамгийн том гоёл билээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%