Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Бодлогын хороод хуралдав.

2023-06-30

Сумын ИТХ-ын дэргэдэх “Нутгийн удирдлагын хөгжлийн бодлогын хороо”-ны хурлыг 2023 оны 06 сарын 29-ний өдрийн 10:00 цагт, “Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороо”-ны хурлыг 2023 оны 06 сарын 29-ний өдрийн 14:00 цагт ИТХ-ын даргын өрөөнд зохион байгуулав. Хороодын хурлаар сумын ЗДТГ-ын татварын ажилтан И.Хандмаа “Сумын 2023 оны татварын орлогын төвлөрөлтийн явц”-ыг, газрын даамал Г.Нарангэрэл, Л.Гомбодорж нар Улиастай сумын 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг эхний хагас жилийн байдлаар тус тус танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудлуудаар хороодын гишүүд өөр өөрийн байр суурийг илэрхийлж ИТХ-ын ээлжит 12-р хуралдаанаар дээрх асуудлуудыг танилцуулахдаа сумын Засаг даргад хүргүүлсэн Бодлогын хороодын дүгнэлтэд тусгагдсан үүрэг даалгаврыг биелүүлж ажлаа илүү сайжруулж танилцуулахыг холбогдох албан хаагчдад даалгалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%