Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

2023-01-13

Монгол Улсад ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 31-н жилийн ойн өдөр Улиастай сумын ИТХ, ЗДТГ хамтран Улиастай сумын иргэдийн дунд дараах арга хэмжээг зохион байгууллаа.
Шинэ үндсэн хууль батлалцсан улиастай сумын депутатуудын танилцуулга, дурсамж Үндсэн хуулийн түүхэн хөгжлийн тухай танин мэдэхүйн мэдээллийг Улиастай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал пейж хуудсаар дамжуулан иргэдэд хүргэлээ.
- Улиастай сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг хамруулсан “Үндсэн хуулийн үзэл санаа, хүний эрх, үүрэг” ярилцлага зохион байгууллаа. Уг арга хэмжээнд өмгөөлөгч Б.Алтангэрэл ЕБС-ийн ахлах ангийн 40 сурагч оролцож, Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийн товчоон" баримтат кино үзэж сонирхлоо.
- 2023 оны хэрэгжиж байгаа “ Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн танилцуулгыг согтууруулах ундаагаар үйлчилдэг ААН-ийн ажилчдад хийлээ.
- Иргэдийн дунд зохион байгуулсан арга хэмжээнд 70 орчим иргэд оролцож үндэсний спортын дараах төрлүүдээр хүч чадал, авъяас билгээ сорилоо. Үүнд:
Морь уралдах, шагайн няслах, шагай шүүрэх 3 төрөлт шагайн наадгай төрөлд 36 иргэн оролцлоо. Шагайн наадгай төрөлд багийн дүнгээр
Тэргүүн байр - Ч.Базарсүрэн ахлагчтай Жинст баг
Дэд байр – Г.Батдорж ахлагчтай УСЗДТГ-ын баг
Гутгаар байр – Г.Дашдэлэг ахлагчтай Чигэстэй багийн иргэд тэргүүллээ
Сээр цохих тэмцээнд 12 иргэн оролцож
Тэргүүн байр – н.Баасандорж/ Жинст баг/
Дэд байр – Б.Мөнхдорж /Жаргалант баг/
Гутгаар байр – Г.Мягмардорж / Жинст баг/ нар тэргүүллээ. Мөн сээр цохих үндэсний уламжлалт наадгайг сонирхон суралцаж байгаа ЕБ-ийн дунд ангийн 5 сурагч оролцон үзүүлэх тоглолт явууллаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд бэлтгэсэн АХА танин мэдэхүйн уралдаанд
Тэргүүн байр – Г.Отгонбаяр /Богдын гол баг/
Дэд байр – н.Эрдэнэчимэг /ЖЦС-ийн сурагч/
Гутгаар байр – Н.Цэдэнсодном/ Улиастай сумын ИТХ-ын мэргэжилтэн/ нар тэргүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%