Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Улиастай сум төсвөө батлалаа

2022-12-20

Улиастай сумын ИТХ-ын ээлжит 10-р хуралдаан 2022 оны  12 дугаар сарын 19-20-ний өдрүүдэд 77.4 хувийн ирцтэй  зохион байгуулагдлаа.   Тус хуралдаанаар:

  1. Улиастай сумын ИТХ, ажлын албаны 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх тухай
  2. Сумын ИТХ-аас гарсан тогтоол шийдвэрийг ИТХ, Засаг дарга хэрхэн биелүүлж байгаа талаарх тайланг сонсож үнэлэлт, дүгнэлт өгөх
  3. Улиастай сумд 2022 онд ОНХС, ОНТ, Малын тоо толгойн албан татварын орлогын санхүүжилтээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг сонсох
  4. Улиастай сумын 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлттэй танилцах
  5. Сумын Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны төлөвлөгөөний биелэлттэй танилцан үнэлэлт өгөх
  6. Улиастай сумд 2023 онд ОНХС, ОНТ, Малын тоо толгойн албан татварын орлогын санхүүжүүлтээр хийх жагсаалтыг батлах тухай
  7. Хоршоо хөгжүүлэх сангийн 2022 оны ажлын тайланд дүгнэлт өгөх, Хоршоо хөгжүүлэх сангийн 2023 оны төсөв батлах тухай
  8. Сумын Засаг даргын 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний төсөлтэй танилцах
  9. Улиастай сумын 2022 оны татварын орлогын төвлөрөлтийн явц, төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлтэй танилцаж, 2023 оны төсөв батлах тухай
  10. Улиастай сумын 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгч, 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах
  11. Үл хөдлөх хөрөнгөд нэр дугаар бүхий хаяг олгох тухай
  12. Улиастай сумын 7-р цэцэрлэгээс ирүүлсэн хөрөнгө актлуулах тухай хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэх
  13. Улиастай сумын ЖЦС-аас ирүүлсэн хөрөнгө актлуулах тухай хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэх
  14. Улиастай сумын ус хангамж, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөг хэлэлцэн батлах
  15. “Улсын аварга тариаланчид уламжлах”-д тухай
  16. “Улсын аварга малчин”-д уламжлах тухай гэсэн асуудлыг хэлэлцэн 14 тогтоол гарган албажуулж ЗДТГ-т хүргүүлэн биелэлтийг ханган ажиллахыг үүрэг болголоо. Хуралдаанд  ГХБХБГ-ийн дарга Д.Анхтэс, Жаргалантын Засаг дарга Б.Мөнхбаяр, Товцог багийн Засаг дарга П.Гаравмаа нар болон Богдын гол, Жарргалант багийн иргэд урилгаар оролцлоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%