Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Хоршоо хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл ажиллалаа.

2022-09-08

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 А\361 дүгээр тушаалаар батлагдсан “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3.2, 4 дүгээр зүйлийн 4.3, 4.4  дахь заалтыг баримтлан Хоршоо хөгжүүлэх сангийн Хяналтын зөвлөлийг  5 хүнийг бүрэлдэхүүнтэй байгуулж ИТХ-ын 2022 оны  16-р тогтоолоор албажуулсан.

Улиастай сумын хоршоог хөгжүүлэх сангаас 2022 онд 10 хоршоо, аж ахуйн нэгжид нийт 313.0 сая төгрөгийн зээлийг олгосон.

 Уг   хяналтын зөвлөл  Улиастай сумын хоршоог хөгжүүлэх сангаас  зээл авсан аж ахуйн нэгжүүдийн  төслийн хэрэгжилттэй газар дээр нь  танилцах ажлыг 09 сард зохион байгууллаа.

1.“Булган сор хишиг” ХХК нь хоршоог хөгжүүлэх сангаас 20,0 сая төгрөгийн зээлийг авч үйл ажиллагаа өргөжүүлж байна. Зээлийн эргэн төлөлт хугацаандаа хийгдэж, зээлийг зориулалтын дагуу ашиглаж, 6 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Захиалгын дагуу бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Оргил худалдааны төвд өөрийн нэрийн лангуутай. Төслийн санхүүжилтээр барбан тоног төхөөрөмж 2 ширхэгийг худалдан авсан. Улс орны эдийн засгийн байдал хүнд байгаатай холбоотой бараа бүтээгдэхүүний борлуулалт удааширсан хэдий ч үйлдвэрлэлээ хэвийн явуулахыг хичээн ажиллаж байна.

2. Завхан саримс хоршоо нь 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. ХХС-аас 45.0 сая төгрөгийн зээл авсан. Завхан улаан хальст саримсны тариалалтыг нэмэгдүүлэх төсөлд хамрагдсанаар бодит үр дүн гарсан. Хатаалгын байр барихаар бэлтгэл ажлыг  ханган ажиллаж байна.  Түр ажлын байраар 3 хүн ажиллуулж, санхүүжилтийн  70 хувиар тоног төхөөрөмж худалдан авна.  Цаашид хоршоод нэгдэж нэгдсэн борлуулалтын сүлжээ дэлгүүрт бүтээгдэхүүнээ нийлүүлэх тал дээр анхаарч гэрээ байгуулан ажиллавал илүү үр дүнтэй байх саналыг хүргүүлсэн. Зээлийн эргэн төлөлт хэвийн явагдаж байна.

3.“Яруу жаргалант” ХХК нь эко үртсэн шахмал түлш үйлдвэрлэхээр ХХС-аас 20.0 сая төгрөгийн зээл авсан. Тоног төхөөрөмж худалдан авсан, төхөөрөмжийн хүчин чадал өдөрт 1-2 тонныг үйлдвэрлэх чадалтай. Мөн Идэр суманд мод, модон эдлэлийн үйл ажиллагаа явуулдаг. ОХУ-ын Тува, Хятад улс руу монгол гэр нийлүүлдэг. Эко үртсэн шахмалын технологи нь үртэс, аргаль, нүүрсний нунтаг ордог. 2 төрлийн уутанд савлана. Зээлийн эргэн төлөлт хэвийн явагдаж байна.

4.Анжу наран ХХК нь эко бетонон хашаа үйлдвэрлэхээр 20 сая төгрөгийн зээл авсан. Ажлын байр томруулах, хатаагуур барих, өөрөө буулгагчтай машин худалдан авах зориулалтай. Хавар борлуулалт сайн. Ажлын байрыг нэмэгдүүлсэн-7 ажилтантай. Хашааны эдэлгээ удаан. 1 мкв-205000 төгрөгөөр худалддаг. Зээлийн эргэн төлөлт хугацаандаа төлөгдөж байна.

5.Шинэ шугуй нөхөрлөл нь 20 сая төгрөгийн зээл авсан. Ногоон байгууламж нэмэгдүүлэх зорилготой. Шар хуайс, Чацаргана, Улиас, Бургас, Голт бор, Хайлаас зэрэг модыг тариалдаг. Түр ажлын байраар 20-30 хүнийг ажиллуулсан. Хүлэмж шинээр барьсан. Усалгааг шийдсэн.

6.“Завхан солонго” хоршоо: Хоршоо хөгжүүлэх сангаас “Ногооны талбайн үржил шимийг нэмэгдүүлэх нь” төслөөр 45 сая төгрөгийн зээл авсан. Зээлээ зориулалтын дагуу ашиглаж зээлийн хөрөнгө оруулалтаар ковш трактор худалдаж авсан. Зээлийн эргэн төлөлт хэвийн байгаа.

7.“Яруу-Эрдэнэ хоршоо” нь “Хог хаягдал дахин боловсруулах, хөнгөн блок үйлдвэрлэлийн төсөл”-өөр 40.0 сая төгрөгийн зээл авсан. Төслийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж худалдан авсан. Энэ жил түүхий эд цементийн үнэ өссөнтэй холбоотой үйлдвэрлэлээ явуулж эхэлж амжаагүй. Зээлийн эргэн төлөлт хэвийн явагдаж байгаа.

8.“Мэргэн ХХК” нь хоршоо хөгжүүлэх сангаас 43.0 сая төгрөгийн зээл авсан. Зээлээ зориулалтын дагуу ашиглаж аялал жуулчлалын бааз байгуулсан. Зээлийн эргэн төлөлт хэвийн явагдаж байгаа.

9.“Мөнх шимт дэлгэрэх” хоршоо нь “Кофе шоп” байгуулах төслөөр 40.0 сая төгрөгийн зээл авсан. Хяналтын үеэр гэр бүлээрээ Улаанбаатар хотод ажлаар явж байна гэсэн учраас үйл ажиллагаатай нь танилцаагүй. Эргэн төлөлт хэвийн.

10.“Сэвжид уул” хоршоо нь “Барилгын материал үйлдвэрлэл” төслөөр 20.0 сая төгрөгийн зээл авсан. Орон нутагт эрэлт бага байгаа учраас Улаанбаатар хотод ахтайгаа хамтарч вакум цонх үйлдвэрлэж байгаа гэсэн тайлбар өгсөн. Эргэн төлөлт хэвийн.

Энэ оны хоршоог хөгжүүлэх сангийн зээлд хамрагдсан аж ахуйн нэгж, хоршоо нь үйл ажиллагаа идэвхтэй явуулж байгаад гүнээсээ талархаж байна. Үр дүн бодитой ажил болсон байна гэж дүгнэж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%