Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

ИТХ-ын ээлжит хуралдаан боллоо.

2022-12-09

Улиастай сумын ИТХ-ын 9-р хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдөр 77.4 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

ИТХ-ын дарга Д.Саранцэцэг хуралдааны нээж хэлсэн үгэндээ: “Сумын ИТХурал бүрэн эрхээ хэрэгжүүлж, Хурлын байгууллага болон Засаг даргаас сумын эдийн засаг, нийгмийг ойрын 4 жилд хөгжүүлэх, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө сум орон нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй холбоотой олон чухал арга хэмжээг баталсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, эдийн засгийн хямралтай цаг үед эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд олон хүндрэл бэрхшээл байгаа ч албан газар, аж ахуйн нэгжүүд төрийн албан хаагчид манлайлан хамтын хүчээр үр дүнтэй  хэрэгжүүлж байгаа бөгөөд ирэх онд болох  Завхан аймаг байгуулагдсны 100 жил, Улиастай хот байгуулагдсны 290 жилийн ойн арга хэмжээний хүрээнд  олон бүтээлч ажлыг нэг сэтгэл нэгдмэл хүчээр хэрэгжүүлэх нь чухал байна.

         ЗЗНДНТУТХ-ийн шинэчилсэн найруулгад  Монгол улсын Үндсэн хуульд заасан иргэдийн төрийн эрх барих эрхийг  төлөөллийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж байгаа төлөөлөгч бидний  үйл ажиллагааны баталгаа, сонгогчдын саналаар эгүүлэн татах, хүлээлгэх хариуцлага зэргийг хуульчилж өгсөн нь илүү хариуцлагатай, илүү бүтээлч, илүү чадварлаг, илүү санаачлагатай байхыг шаардаж байна.

Эрхэм Төлөөлөгчид та бүхэнд хэлэлцүүлж байгаа асуудал бүрт идэвхи чармайлттай оролцож бүтээлч санаа өрнүүлэн хуулиар хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэн алсыг харсан оновчтой шийдвэр гаргахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.” гэж онцоллоо.

 Тус хуралдаанаар : 

 1.ОНХС,ОНТ-ийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт оруулж, тодотгол хийх тухай

  1. Сумын  2022 оны төсөвт  тодотгол хийх тухай
  2. Тогтоол хүчингүй болгох тухай
  3.    Хөрөнгө актлах санал дэмжих тухай / Улиастай сумын 2-р цэцэрлэг/
  4.   Хөрөнгө актлах санал дэмжих тухай / Улиастай сумын 3-р цэцэрлэг/
  5.     Хөрөнгө актлах санал дэмжих тухай / Улиастай сумын 6-р цэцэрлэг/
  6.     Хөрөнгө актлах санал дэмжих тухай / ЕБ-ийн 3-р сургууль/ зэрэг асуудлуудыг  хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргалаа.

 

    

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1344
523 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%