Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Төлөөлөгчид сургалтанд хамрагдлаа.

2022-04-28

            Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарийн хөгжлийн агентлаг “Нутгийн өөрөө удирдах байгууллагын  институцын чадавхыг бэхжүүлэх” төслөөс зохион байгуулж байгаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн чадавхыг бэхжүүлэх сургалтанд Улиастай сумын ИТХ-ын төлөөлөгчид хамрагдлаа.

            Сургалтын үйл ажиллагаанд ЗГХЭГ-ийн дэд дарга,төслийн захирал У.Бямбасүрэн, аймгийн ИТХ-ын дарга Ц. Улам-Оргих, Швейцарийн хөгжлийн агентлагын дэд захирал, ажилтнууд оролцон төслийн мэргэжилтэн Д.Түвшинтөр   НӨУБ-ын институцын чадавхыг бэхжүүлэх төслийн танилцуулга хийлээ.

           Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор С. Сүхбаатар “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухайн хуулийн шинэлэг зохицуулалт, орон нутгийн эдийн засаг санхүүгийн үндэс” илтгэл тавилаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%