Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Улиастай сумын ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан хуралдлаа.

2022-04-28

Улиастай сумын ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан 2022 оны 04дугаар сарын 28-ны өдөр 74.1 хувийн ирцтэйгээр хуралд лаа. Тус хуралдаанаар:

                1.Хоршоо хөгжүүлэх сангийн Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 А\361 дүгээр тушаалаар батлагдсан “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3.2, 4 дүгээр зүйлийн 4.3, 4.4  дахь заалтыг баримтлан Хоршоо хөгжүүлэх сангийн Хяналтын зөвлөлийг  5 хүнийг бүрэлдэхүүнтэй байгуулах шийдвэр гарган

  1. Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн хүүгийн орлогыг зарцуулах зөвшөөрөл олгох тухай

Улиастай сумын ХХС-ийн 2021 оны зээлийн хүүгийн орлогыг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А/361 дүгээр тушаалаар батлагдсан “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 2 дугаар зүйлийн  2.7 дахь хэсэгт заасны дагуу зарцуулахыг зөвшөөрсөн шийдвэрийг гарган

  1. Улиастай сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах  тухай.

Монгол Улсын Нийгмийн халамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3, заалтыг үндэслэн Улиастай сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүнийг нөхөн сонгох шийдвэр гарган

  1. Хөрөнгө актлуулах санал дэмжих тухай

ХТҮА-ны  өмчид  нь бүртгэлтэй олон жил ашиглагдаж, цаашид албан хэрэгцээнд ашиглах боломжгүй болсон машин тоног төхөөрөмжид  бүртгэлтэй  автомашиныг   актлаж үндсэн хөрөнгөөс хасах саналыг  хэлэлцэн  холбогдох  байгууллагад  уламжилан шийдвэрлүүлэхийг  дэмжсэн шийдвэр гарган

  1. Тогтоол хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх хэсгийг үндэслэн Сумын ИТХ-ын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан “Журам батлах тухай” 15 дугаар тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гарган хуралдаан оролцсон  төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%