Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

ХАмтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулав.

2022-04-12

Улиастай сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Улиастай сумын болон 6 багийн Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах “КЕЙС МЕНЕЖМЕНТИЙН НИЙТЛЭГ АРГА ЗҮЙ БА ХАМТАРСАН БАГ” сургалтыг 2022 оны 04 дүгээр сарын 11,12-ны өдрүүдэд зохион байгууллаа.   

Уг сургалтыг Хүүхэд хамгааллын зөвлөх, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төлөө “Галт шувуу холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Дуламсүрэн кейс илрүүлэлт, бүртгэл, нөхцөл байдлын үнэлгээ хийх, кейс төлөвлөгөө гаргах, кейс хэлэлцүүлэг, кейс дүгнэх, кейсээ хаах тухай болон Хамтарсан багаар ажиллахад анхаарах зүйлс гэсэн агуулгын хүрээнд зохион байгуулж , ажлын байран дээр ажиллаж буй кейс дээр нь онолын мэдлэг, ойлголтыг бататган зөвлөн тусласан нь ач холбогдолтой үр дүнтэй боллоо.

Сургалтанд Улиастай сумын ГХУСАЗСЗ-ийн дарга Д.Саранцэцэг болон зарим гишүүд, аймгийн ГБХЗХГ-ын дарга Ц.Шанд, аймгийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Г.Амарсайхан, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Баасанжав нар оролцлоо.

 Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирогч хүүхдэд хамгааллын үйлчилгээг цогцоор нь үзүүлж эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэвийн нөхцөлд эргэн ороход нь дэмжлэг үзүүлэх хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хүүхэд, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг хамгаалах шуурхай үйлчилгээ үзүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл болон аливаа   хэлбэрийн хүчирхийллийг үл тэвчих, урьдчилан сэргийлэх, нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх зорилготой Улиастай сумын болон 6 багийн Хамтарсан  багийн 45 гишүүн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 225 тоот тогтоолоор батлагдсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн  хэрэгжилтийг ханган Хамтарсан багийн ажиллах зарчмыг баримтлан үр дүнтэй ажиллаж байна.  

            Аймгийн ГБХЗХГ-ын  мэргэжилтнүүд Хамтарсан багуудын үйл ажиллагаанд хууль эрх зүй, мэргэжил арга зүйгээр зөвлөн туслаж ажилладгийг  дурдахад таатай байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%