Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Сургалтанд хамрагдлаа

2022-02-21

Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга, Төлөөлөгч нарыг чадавхжуулах  сургалтыг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Уг сургалтыг аймгийн ИТХ-аас зохион байгуулсан ба Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Болдбаатар нээж, хэлсэн үгэндээ “Төлөөлөгч бүр одоо мөрдөгдөж байгаа болон шинэчлэн өөрчлөгдсөн хууль тогтоомжийг сайтар судалж, өөрийн тойрогтоо болон цаашлаад сум орон нутагт нэн хэрэгцээтэй байгаа бодлого, чиглэлийг зөв тодорхойлж, хэрэгжилтэд хяналт тавьж, сумын  Засаг даргын тайлан мэдээллийг тогтмол сонсож, бэрхшээлтэй асуудлыг тухай бүр шийдвэрлэн, хамтран ажиллах нь туйлын чухал” юм гэж онцоллоо.

            -  Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны хэлтсийн дарга Д.Үнэнхүү  - Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ сэдвээр

             -  Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Амарсайхан - Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай ажлын талаар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас захиргааны хэм хэмжээний акт батлан гаргахад анхаарах асуудал сэдвүүдээр

-   Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Пүрэвдорж - Орон нутгийн төсвөөр байгаль орчныг хамгаалах нь сэдвээр

            - Аймгийн ИТХ-ын нягтлан бодогч Х.Одонтуяа - Орон нутгийн төсвийн удирдлага сэдвээр нар хичээл орж Төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулт өгч, санал бодлоо солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%