Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

ИТХ-ын VI хуралдаанаар Хог хаягдлын үйлчилгээний тарифийг шинэчилэн тогтоолоо.

2022-02-24

Улиастай сумын ИТХ-ын ээлжит 6-р хуралдаан  2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр  хуралдлаа. Хуралдаанаар:

  1. Сумын ИТХ-ын хуралдааны дэгийг хэлэлцэн, батлах
  2. Төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг хэлэлцэн, батлах
  3. Сумын ИТХ-ын зөвлөлийн бүрэлдэхүүнийг хэлэлцэн, батлах
  4. Бодлогын хороодын ажиллах журмыг хэлэлцэн, батлах
  5. Хурлын бодлогын хороодын бүрэлдэхүүнийг хэлэлцэн, батлах
  6. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар, тэдгээрийг ашиглах  журмыг хэлэлцэн, батлах
  7. Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагад төлөөлөгч сонгож, батлах
  8. Улиастай сумын ИТХ-ын бүтэц орон тоог хэлэлцэн, батлах
  9. ОНХС, ОНТ, ХХС-ийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнд хяналт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хэлэлцэн, батлах
  10. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн батлах
  11. Хоршоо хөгжүүлэх сангийн зээл олгох салбар, чиглэлийг хэлэлцэн батлах
  12. Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн, батлах
  13. Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг хэлэлцэн, батлах
  14. Малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг шинэчилэн тогтоох асуудлыг хэлэлцэн, батлах тухай
  15. Улиастай сумын суурьшлын бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх журмыг хэлэлцэн, батлах
  16. Хоршоо хөгжүүлэх сангийн нэг төсөлд олгох зээлийн дээд, доод хэмжээг тогтоож, батлах
  17. Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тус хуралдаан нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай /шинэчилсэн найруулга/ хууль  хэрэгжиж эхэлсний дараах  анхны хуралдаан гэдгээрээ онцлог байлаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%