Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Үхэр жилийн алдартнуудаа алдаршууллаа.

2022-01-28

Эзэмшсэн мэргэжил эрхэлсэн ажилдаа сэтгэл зүтгэлээ зориулан өрх гэр, нийгэм хамт олноо манлайсан  салбар салбарын  сайчуудаа  алдаршууллаа.

“Улиастай сумын 9 алдартан шалгаруулах журам”-ын болзлыг хангаж  “Сумын сайн малчин”- аар Товцог багийн малчин Ч. Магсаррагчаа, “Сумын тэргүүний тариаланч”-аар Жинст багийн тариаланч Ц.Ариунаа, “Шилдэг үйлдвэрлэл эрхлэгч”-ээр Товцог багийн иргэн С.Цэрэнсамбуу, ”Шилдэг бүтээн байгуулагч”-аар Богдын гол багийн иргэн “Эрхэт тунамал” ХХК-ийн захирал Б.Баярсайхан, “Шилдэг өрх”-өөр Жинст багийн иргэн Р.Дагваренчин, “СӨБ-ийн шилдэг багш”-аар II цэцэрлэгийн багш Д.Баярмаа,” ЕБ-ийн шилдэг багш”-аар ЕБ-ийн III сургуулийн багш А.Ууганцэцэг, “Үйлчилгээний тэргүүний ажилтан-аар ХТҮА-ны ажилтан Х.Батсүх, “Шилдэг суралцагч”-аар ЕБ-ийн III сургуулийн сурагч Т.Ариунжаргал  нар шалгарлаа.

Ажил амьдралын арвин баялаг туршлагатай, ажилсаг хөдөлмөрч ард түмний төлөөлөл  2021 оны алдартнууддаа  баяр хүргэж цаашдынхан  амьдрал, ажил хөдөлмөрт амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%