Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Үндэсний бичгийн мэдлэгээ сорилоо.

2022-01-12

Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Улиастай сумын ИТХ-аас санаачлан Улиастай сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нарын хамтран баталсан удирдамжийн  хүрээнд Улиастай сумын ИТХ, ЗДТГ-ын албан хаагчдын дунд Үндсэн хуулийг монгол бичгээр хэн сайн бичих вэ” уралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Уралдааны гэрийн даалгаврын төрөлд 20 албан хаагч даалгавраа ирүүлснээр үзэсгэлэн гаргаж, зөв бичгийн дүрмийн алдаа, бичгийн хэв, бүтээлч байдал зэргийг харгалзан шалгаруулахад:

           1 С.Энхцэцэг- Хүн ам зүйн бодлого хариуцсан мэргэжилтэн

            2.Н.Намжилмаа- ИТХ-ын нарийн бичгийн дарга

            3. Б.Баяртнаран- Богдын гол багийн түшмэл

            4. Б.Баярмаа- Хоршоо ЖДҮ хариуцсан мэргэжилтэн

             5. Э.Цэрэннамжил- Өлзийт  багийн түшмэл

- Монгол бичгээр бичигдсэн Үндсэн хуулиас минутын уншлага хийх даалгаварт 19 албан хаагч оролцсноос:

  1. М.Цэвэгмид- Богдын гол багийн үйлчилгээний ажилтан/84 үг/
  2. Р.Удвал- Жаргалант багийн түшмэл/74үг/
  3. Б.Уртнасан- Засаг даргын туслах/73 үг/
  4. Н.Янжмаа- Хууль эрхзүй сургалт суртачилгаа хариуцсан ажилтан/71 үг/
  5. Х.Чимэдлхам- Чигэстэй багийн туслах ажилтан/67 үг/

- Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийг галигаас монгол бичигт хөрвүүлэх даалгаварт 19 албан хаагч оролцсноос:

  1. Ш.Банзрагч-Товцог багийн түшмэл /1 алдаатай/
  2. М.Цэвэгмид- Богдын гол багийн үйлчилгээний ажилтан/1 алдаатай/
  3. Н.Намжилмаа- ИТХ-ын нарийн бичгийн дарга/3 алдаатай/
  4. Б.Уртнасан- Засаг даргын туслах/ 5 алдаатай/
  5. Р.Удвал- Засаг даргын туслах/6 алдаатай/ шалгарлаа.

 ИТХ-ын дарга Д. Саранцэцэг уралдаанд шалгарсан болон оролцсон албан хаагчдад талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардууллаа.

 Уг арга хэмжээний шүүлтийг Дэвшил сургуулийн Монгол хэл бичгийн багш П.Өлзиймаа, Л.Батцэцэг нар шүүн хамтарч ажиллалаа.

Уг арга хэмжээ нь албан хаагчдын үндэсний бичиг, үсгээ сурах,  мэдлэгээ ахиулах, хэрэглээ болгох хүсэл зоригийг сэргээсэн ажил боллоо.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%