Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Улиастай сумын 2022 оны төсвийг хуулийн хугацаанд баталлаа.

2021-12-19

Улиастай сумын иргэдийн Төлөөөгчдийн Хурлын ээлжит V хуралдаан  2021 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 76,2 хувийн ирцтэй хуралдан, төлөвлөсөн  асуудлаа амжилттай хэлэлцэн шийдвэрлэлээ.  

Тус хуралдаанаар сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, ажлын албаны 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан, Улиастай сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тухайн оны төлөвлөгөөний тайлан, Улиастай сумын 2021 он хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, Сум хөгжүүлэх сангийн  2021 оны үйл ажиллагааны тайлан, Улиастай сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэн үнэлэлт өгч ,  Улиастай сумын 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний төсөл, Улиастай суманд 2022 онд ОНХС,  Орон нутгийн төсөв, малын тоо толгойн албан татвараар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээний жагсаалт, Сум хөгжүүлэх сангийн 2022 оны төсөв,  Улиастай сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө ,Улиастай сумын 2021 оны татварын орлогын төвлөрөлтийн явц, төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлтэй танилцаж, 2022 оны төсөв хэлэлцэн баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%