Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Шатар сонирхогчдын 2021 оны Улиастай сумын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

2021-11-22

          Шатрын спортыг орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийн тулд Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын 2021 оны Улиастай сумын аварга шалгаруулах тэмцээнийг Улиастай сумын ИТХ, ЗДТГ, хамтран амжилттай зохион байгууллаа. Тэмцээн 2021 оны 11 сарын 20-ны өдөр Улиастай сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд болж өндөрлөлөө.

       Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Саранцэцэг тэмцээнийг нээн үг хэлж, шатарчдад амжилт хүслээ.    
     Тэмцээнд Улиастай сумын 6 багийн 21 эрэгтэй, 5 эмэгтэй шатарчин оролцож, эрэгтэй тамирчид 7 өргийн швейцар системээр, эмэгтэй тамирчид тойргийн системээр тоглож дүнгээ гаргалаа. Тэмцээнийг шатрын спортын улсын шүүгч П.Түмэнжаргал шүүн явууллаа. Эрэгтэйчүүдийн төрөлд М.Гомбосүрэн тэргүүн байр, А.Нэргүй дэд байр, С.Александр гутгаар байр, эмэгтэйчүүдийн төрөлд Ө.Амгалан тэргүүн байр, М.Пүрэвням дэд байр, Б.Бямбажаргал гутгаар байр тус тус эзэллээ. Эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байр эзэлсэн М.Гомбосүрэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дараагийн шатны тэмцээнд оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд өсөх ирээдүйтэй, залуу шатарчин, тэмцээний дэд байрын эзэн А.Нэргүй, эмэгтэйчүүдийн тэргүүн байрын эзэн Ө.Амгалан нар УИХ-ын Даргын гарын үсэгтэй бүхий талархлыг хүлээн авч Шатар сонирхогчдын Аймгийн аварга шалгаруулах 2021 оны хагас шигшээ тэмцээнд оролцох эрхтэй боллоо. 
     Мөн энэ удаагийн шатрын тэмцээний хамгийн ахмад оролцогч С.Өлзий гуайг шүүгч П.Түмэнжаргал өөрийн зүгээс шагнаж, урамшууллаа. 
       Улиастай сумын ИТХ-ын дарга Д.Саранцэцэг тэмцээний шагналыг гардуулж, тэргүүн байрын эздэд аймгийн аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцож улсын аварга болохыг ерөөж үг хэллээ. 
   Мөн шатрын спортыг орон нутагт түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж буй ахмад буурлууддаа урт наслахыг ерөөж, залуу үеийн төлөөллүүдэд илүү их амжилт хүсч, дараа дараа жилийн тэмцээнүүдэд илүү олуулаа оролцохыг уриаллаа.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%