Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Ахмадын өдрийн тэмдэглэн өнгөрүүллээ.

2021-10-01

Цар тахлын хүнд нөхцөлд Ахмадын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээг аймгийн ИТХ, ЗДТГ, ХХҮГ, сумдын ИТХ, ЗДТГ, аймгийн Ахмадын хороо, Улиастай сумын Ахмадын хороотой хамтран танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр ХХҮГ-ын дарга н.Ренчиндорж төрөөс ахмадуудын нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, үйлчилгээний талаар мэдээлэл хийж аймгийн Ахмадын хорооны дэргэдэх Эрүүл мэндийн сургалт мэдээллийн төвийн зөвлөх эмч, аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүн М.Дуламжав аймгийн Ахмадын хороог төлөөлөн баяр хүргэж үг хэллээ. Аймгийн Засаг дарга Улиастай сумын хамгийн өндөр настай 7 ахмад, 6 багийн Ахмадын зөвлөлийн дарга нарт, Улиастай сумын Засаг дарга 6 багийн 12 ахмадад гарын бэлэг гардуулан эрүүл энх урт удаан наслахыг ерөөлөө. Мөн ажил үйлсээрээ бусдадаа манлайлал үзүүлсэн ахмадуудыг шалгаруулдаг уламжлалын дагуу Жинст багийн Ахмадын зөвлөлийн дарга Д.Цэвэлмаа 2021 оны "Манлай ахмад"-аар шалгарлаа. Богдын гол багийн Ахмадын зөвлөлийн дэргэдэх Алтан боломж бүлгийн ахмадууд дундын хадгаламжийн хуримтлалаасаа эсгий олбог урлан өндөр настай ахмадуудад бэлэглэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%